Tesla компани ажилчдынхаа 10 хувийг цомхотгоно

Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо:
2024-04-25

Tesla компанийн цахилгаан машины эрэлт удааширсантай холбоотойгоор ажилчдын тоог 10 гаруй хувиар цомхотгож 14,000 гаруй ажилтныг халахаар болсон байна. Гүйцэтгэх захирал Элон Маск цомхотгол хийх болсон шалтгаанаа тайлбарласан захидалдаа ажил үүргийн давхардал үүссэн гэж дурджээ.

Тус компанийн сүүлийн улирлын борлуулалт шинжээчдийн таамаглалаас өндөр дүнгээр зөрсөн бөгөөд сүүлийн 4 жилийн хугацаанд анх удаа улирлын борлуулалт буурсан байна. Tesla-гийн хувьцааны ханш он гарснаас хойш 31 хувь буурснаар S&P500 индексийн хамгийн муу үзүүлэлттэй хувьцаануудын нэг болжээ.

Tesla-гаас бусад цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн ч борлуулалт сүүлийн улиралд буурч санхүүгийн үзүүлэлтүүд тааруу гараад байна. Жишээ нь BYD сүүлийн улиралд 300,114 цахилгаан автомашин борлуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 43 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Volkswagen, General Motors, Ford зэрэг компаниуд цэнэглэх станцууд хангалттай биш, мөн худалдан авагчийн эрэлт бага байгаа шалтгаануудын улмаас цахилгаан автомашины төслүүдээ хойшлуулах эсвэл бүр мөсөн цуцалсан байдалтай байна.

Эх сурвалж: Bloomberg

Холбогдох сэдэв:
No items found.