Теслагийн эхний улирлын борлуулалтын үр дүн муу гарсанаар хувьцааны ханш унав.

Нийтэлсэн:
Enkhbilguun S.
Нийтэлсэн огноо:
2024-04-15

Дөрөвдүгээр сарын 2-ны мягмар гарагт Тесла компани өнгөрсөн улирлын үр дүнгээ танилцуулсан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд анх удаа улирлын нийлүүлэлтийн хэмжээ буурч, шинжээчдийн таамгаас зөрсөн нь хувьцааны үнэ буурахад хүргэв. Улмаар хувьцааны ханш 166.08 ам.долларт хүрч, зах зээлийн үнэлгээ 30 орчим тэрбум доллароор буурсан байна. Энэ он гарсаар хувьцааны үнэ 33 орчим хувиар унаад байгаа юм.

Хэдий компанийн борлуулалтын бууралтыг үйлдвэрийн байраа шинэчилсэн, Улаан тэнгисийн мөргөлдөөн,галдан шатаах халдлагын улмаас Берлин дэх үйлдвэрээ зогсоосонтой холбон тайлбарлаж байгаа хэдий ч шинжээчдийн зүгээс өндөр хүүгийн түвшин болон Хятадын өрсөлдөгчид хямд үнэтэй, өрсөлдөхүйц загварууд санал болгож байгаа, салбарын өрсөлдөөн тун ширүүн байгаагаас шалтгаалсан бууралт гэж үзэж байна.

Холбогдох сэдэв: