Таны мэдлэгт

Томоохон технологийн компаниуд хиймэл оюун ухааныг аюулгүй хэрэглэх амлалтуудыг өгч эхлэлээ

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-07-08

Дэлхийн томоохон технологийн компаниуд болох Microsoft, Amazon, OpenAI компаниуд 5р сарын 21-ны өдөр хиймэл оюун ухааны аюулгүй байдлын тухай олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдлээ. Ингэснээр тус компаниуд хиймэл оюун ухааны хамгийн дэвшилтэт загварын программуудаа аюулгүй хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа амласан байна.

Олон улсын гэрээний хүрээнд программаас шалтгаалсан эрсдэлүүдийг удирдах, хянах, хэмжих шаардлагатай байгаа бөгөөд гэрээнд дурдсан эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэрээнд оролцогч компаниуд хөгжүүлэлтээ нэн даруй зогсоох, программыг унтраах амлалтыг давхар оруулсан байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв:
No items found.