Дотоодын зах зээл

Улсын хэмжээнд гуравдугаар сарын инфляц 7 хувьтай гарлаа

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-04-15

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 3 дугаар сард 12.2 хувь гарсан бол 2024 оны 3 дугаар сард 7.0 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.2 нэгж хувиар буурсан байна.

Монгол банк инфляцыг дунд хугацаанд 6±2%-ийн интервалд тогтворжуулахыг зорьж байгаа бөгөөд 2023 оны 12 сараас хойш инфляцын түвшин уг интервалд орж ирээд байна.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.5 нэгж хувиар (35.4%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.5 нэгж хувиар (50.3%), хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 2.8 нэгж хувиар (40.25) тус тус нөлөөлжээ.Эх сурвалж: Монгол Банк

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: