Таны мэдлэгт

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Хятад, Энэтхэг улсуудын оролцоо хамгийн чухал

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-05-21

Дэлхий дахин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, илүү эко орчинд амьдрах хүсэлтэй байгаа ч бодит үр дүнтэй ажил болгоход Хятад болон Энэтхэг улсуудын оролцоо нэн чухал байна. Дээрх 2 улс дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг улсууд учир нүүрсний цахилгаан станцуудаа хаах, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдээ түлхүү нэмэгдүүлэх нь туйлын өндөр ач холбогдолтой юм.  

Хятад улс олон улсад нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа шинээр барихыг зогсоохоо амласан боловч эрчим хүчний дутагдлаа нөхөх зорилгоор өнгөрөгч 2 жилийн хугацаанд 218 гигаватт хүчин чадал бүхий цахилгаан станцуудыг шинээр барих зөвшөөрлийг олгожээ. Харин Энэтхэг улсын хувьд мөн ижил шалтгаанаар 80 гигаватт хүртэл нүүрсний цахилгаан станц барихаар төлөвлөсөн нь дэлхий нийтийн хүлэмжийн хийг бууруулах зорилгод саад учруулж байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: