Дэлхийн хамгийн сүүлийн сөрөг бодлогын хүүтэй улс болох Япон бодлогоо өөрчилж болзошгүй байна. Японы төв банкны тэргүүн Казуо Уеда ирэх долоо хоногт эсвэл дөрөвдүгээр сард богино хугацааны хүүг одоогийн түвшин болох -0.1% -иас өсгөх төлөвтэй байна гэж олон улсын шинжээчид үзэж байна. Хэрэв төсөөлөл биеллээ олж төв банк бодлогын хүүгээ өсгөвөл 2007 оноос хойших анхны хүүгийн өсөлт болж дэлхийн бүх улсууд эерэг бодлогын хүүтэй болох юм.
Японы явуулж буй сөрөг хүүгийн бодлогыг зарим шинжээчид дефляциас урьдчилан сэргийлэх, иений ханшийг сулруулахад тусалснаар экспортлогчдод ашигтай байдал үүсгэсэн гэж эергээр харж байгаа бол зарим нь банкны ашиг болон тогтмол орлоготой иргэдэд сөргөөр нөлөөлсөн гэж шүүмжилж байна.
Эх сурвалж: Bloomberg
www.OCHUN.mn
#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline