Шинэ мэдээ

Японы төв банкнаас иений ханшийг тогтворжуулахаар интервенц хийх хүлээлт байна.

Нийтэлсэн:
Enkhbilguun S.
Нийтэлсэн огноо:
2024-04-15

Иений ханш цаашид яах вэ?  Японы төв банкнаас иений ханш цаашид сулрахаас сэргийлэхийн тулд интервенц хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Иений ам.доллартай харьцах ханшид дараа долоо хоногт гарах АНУ-ын инфляц, ажлын байрны мэдээнүүд болон Ерөнхий сайд Фумио Кишидагийн Ерөнхийлөгч Жо Байдентай хийх уулзалт гэх мэт олон чухал үйл явдлууд нөлөөлөхөөр байна. Одоо 34 жилийн хамгийн сул түвшиндээ ойртож ирээд байгаа иений ам.доллартой харьцах ханш интервенц хийхгүй бол гол шалгах түвшин болох 152-с цааш сулрахад хүргэж болзошгүй юм.

Нөгөө талаас валютын интервенцийн шийдвэр нь янз бүрийн хүчин зүйлээс хамаардаг. Иений ханш сулрах нь экспортлогчдод ашигтай ч импортлогчид, дотоодын бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулна. Японы эдийн засаг бодлогын хүүг дараалан өсгөхөд хараахан бэлэн болоогүй байгаа тул бодлого боловсруулагчид иений ханшийг тогтворжуулах нарийн асуудалтай тулгараад байгаа юм.

Хамгийн сүүлд 2022 оны аравдугаар сард нэг ам.доллар 152 иен болоход интервенц хийсэн. Тухайн үед валютыг хамгаалахын тулд 9.2 их наяд иен (60.78 тэрбум доллар) зарцуулсан гэх тооцоо бий. Одоо интервенц хийгдвэл ханш богино хугацаанд чангарах хүлээлттэй байна.

Холбогдох сэдэв:
No items found.