Олон улсын зах зээл

Жое Байден 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс
татгалзлаа

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-07-23

Өнгөрөгч 6р сард зохион байгуулагдсан нэр дэвшигчдийн мэтгэлцээнээс хойш  Жое Байдены рейтинг буурч Ардчилсан нам дотор Байденыг дэмжигчид цөөрч нэр дэвшигчийг солих дарамт эрчимтэй нэмэгдсэний улмаас Жое Байден өрсөлдөөнөөс нэрээ татлаа. Тэрээр өөрийн оронд одоогийн АНУ-ын 49 дэх дэд ерөнхийлөгч болох Камала Харрисыг нэр дэвшүүлэхийг санал болгоод байна. Ардчилсан намын зүгээс дотоод хурлыг 8р сарын 19-нд хийх товтой байгаа бөгөөд уг хурлаар Жое Байдены оронд хэнийг нэр дэвшүүлэхийг шийдэх юм.

Жое Байден ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзсанаар өрсөлдөгч Доналд Трамп сонгуульд ялах магадлал өслөө. Доналд Трамп дахин ерөнхийлөгч болбол батлан хамгаалах салбар, энергийн салбар болон дотоодын үйлдвэрлэлдээ түлхүү анхаарал хандуулж дэмжих төлөвтэй байгаа тул хөрөнгө оруулагчид эрсдэлийн менежментийн стратегитай өөрчилж эдгээр хүлээгдэж буй чиг хандлагад нийцсэн байдлаар багцаа өөрчлөх хандлага зах зээлд ажиглагдаж байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: