Баялагийг компаниуд бүтээдэг бол хөрөнгийн зах нь түүнийг хуваарилах үүргийг гүйцэтгэдэг. Баялагбүтээж буй компанийн хувьцаа болон бусад санхүүгийнхэрэгслүүдийг иргэд болон аж ахуй нэгжүүд хөрөнгийн зах зээл дээр худалдаж авах боломжоор хангаснаар, тухайн бүтээж буй баялгаас хамт хүртэх боломжийг олгодог. Энэ зарчмаар хөрөнгө оруулалт хийхийг хүссэн иргэд болон аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалтын сангууд тусалдаг.
Хөрөнгө оруулалтын сан (ХОС) ньмэргэшсэн сангийн менежер сангийнхөрөнгийг удирдаж, хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар өсгөж, олсон өгөөжийг хөрөнгө оруулагчдад эргүүлэн хүртээдэг тогтолцоо юм.
Зөв хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг сонгоход таны санхүүгийн зорилт,санхүүгийн нөхцөл байдал, эрсдэл даахчадвар, хөрөнгө оруулалтын хугацаа зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Таманай мэргэжлийн хөрөнгө оруулалтын зөвлөхтэй холбогдож өөрт тохирох хөрөнгөоруулалтын бүтээгдэхүүнийг сонгохыг зөвлөж байна.