Олон улсын зах зээл

Дэлхийд БНХАУ-ын Литийн нийлүүлэлтийн сүлжээ томоохон байр суурь эзэлдэг тул нөлөөг бууруулахад нь хүндрэлтэй байна

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-03-14

Дэлхий даяар цахилгаан машин, батарейны хуримтлалын технологийг эрчимтэй хөгжүүлж буй өнөө үед технологийн тогтвортой хөгжил нь голлох түүхий эд болох “Лити”-ийн тогтвортой нийлүүлэлттэй шууд холбоотой . Дэлхийн лити нийлүүлэлтийн бараг 80 гаруй хувийг Австрали, Чили, БНХАУ -ууд дангаар хангадаг тул нийлүүлэлтийн тогтвортой байдал дээрх  3 улсаар ихээхэн хамаарч байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитикийн асуудал хурцдаж буйтай холбоотойгоор зарим томоохон улсууд БНХАУ-аас хамаарах литийн хамаарлаа бууруулахаар хичээж байгаа ч энэ оролдлого төдийлөн амжилттай болох боломжгүйг статистик харуулсаар байна. БНХАУ нь томоохон лити үйлдвэрлэгч Albemarle, Pilbara Minerals зэрэг компаниудын голлох нийлүүлэгч болсноос гадна томоохон хэрэглэгч болжээ.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: