Дэлхийд БНХАУ-ын Литийн нийлүүлэлтийн сүлжээ томоохон байр суурь эзэлдэг тул нөлөөг бууруулахад нь хүндрэлтэй байна
Дэлхий даяар цахилгаан машин, батарейны хуримтлалын технологийг эрчимтэй хөгжүүлж буй өнөө үед технологийн тогтвортой хөгжил нь голлох түүхий эд болох “Лити”-ийн тогтвортой нийлүүлэлттэй шууд холбоотой . Дэлхийн лити нийлүүлэлтийн бараг 80 гаруй хувийг Австрали, Чили, БНХАУ -ууд дангаар хангадаг тул нийлүүлэлтийн тогтвортой байдал дээрх 3 улсаар ихээхэн хамаарч байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитикийн асуудал хурцдаж буйтай холбоотойгоор зарим томоохон улсууд БНХАУ-аас хамаарах литийн хамаарлаа бууруулахаар хичээж байгаа ч энэ оролдлого төдийлөн амжилттай болох боломжгүйг статистик харуулсаар байна. БНХАУ нь томоохон лити үйлдвэрлэгч Albemarle, Pilbara Minerals зэрэг компаниудын голлох нийлүүлэгч болсноос гадна томоохон хэрэглэгч болжээ.
Эх сурвалж: Bloomberg