Ганбат Оргил
Гүйцэтгэх захирал, Хөрөнгө оруулалтын хорооны дарга
Phone
Email

Ганбат овогтой Оргил нь МУИС, ЭЗС-ийн Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй, Английн "Queen Магу University of London"-ийн хөрөнгө оруулалт болон санхүүгийн магистр зэрэгтэй. Ажлын гараагаа 2010 онд Голомт банкнаас эхлүүлсэн бөгөөд хөрөнгийн удирдлага, арилжаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр 13 жилийн ажлын туршлагатай. Тэрээр олон улсын мэргэшсэн дилерийн "ACI dealing certificate" эзэмшигч юм.

2010-2019 онд Голомт банканд ХҮА, дилер, ахлах дилер, Арилжааны хэлтсийн захирал, 2021 онд Монголын хамгийн анхны хамтын сан болох "Үндэсний Хувьчлалын Сан"-гийн менежер, 2022 онд Смарт Мони ҮЦК ХХК-д Гүйцэтгэх захирал, 2022 оны 11-р сараас эхлэн ОЧУН ҮЦК ХХК-ийн гуйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

Голомт банкны Хөрөнгийн удирдлагын газарт банкны нийт хөрөнгийн 30%-ийг гадаад болон дотоодын зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж, удирдаж ажилласан. 2021 онд түүнийг сангийн менежерээр ажиллах хугацаанд "Үндэсний Хувьчлалын Сан"-г 86%-ийн өгөөжтэйгөөр удирдсан.

Нийтэлсэн мэдээ
Одоогоор байхгүй.