Д.Билгүүн нь банк, арилжаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр 16 дахь жилдээ ажиллаж байна. 2009 онд Токио хот дахь “Nomura Securities Co LTD”-д Associate, Монгол улсын Сангийн Яаманд Зөвлөх, Лондон хотын Melbury Capital ХОС-д Шинжээч, Лондон хотын Provenance Investment Management-д Шинжээч, Голомт банканд Хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал, Гэрэгэ менежмент ХХК-д Гүйцэтгэх захирлын албан тушаалыг тус тус хашиж байсан. 2020 оноос одоог хүртэл Андэкс ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Тэрээр 2009 онд Японы “Hitotsubashi University”-ийн Бизнесийн Удирдлагын Бакалавр, 2015 онд Лондон хотын “London Business School”-ийн Бизнесийн Удирдлагын Магистр зэрэг тус тус хамгаалсан.
Нийтэлсэн мэдээ
Одоогоор байхгүй.