Өнгөрөгч долоо хоногийн 5дах өдөр гарсан АНУ-ын ажилгүйдлийн түшингийн мэдээлэл 4.1%-тай гарснаар ХНС-ын 2024 оны эцэст 4%-тай байх таамаглалыг давлаа. Иймд зах зээл ХНС-ын тэргүүн Жером Пауэлл удахгүй болох конгресст өгөх мэдүүлэгтээ илүү зөөлөн бодлогын (Dovish) өнгө аяс баримтлах магадлалтай гэж хүлээж байна.
Ажилгүйдлийн түвшин үргэлжлэн нэмэгдсээр 7р сард 4.2%-тай гарвал Claudia Sahm-ийн боловсруулсан хямралын индикатор болох Sahm Rule-ийг өдөөж эдийн засгийн уналт эхлэх боломжтой дохиог өгөх магадлалтай байна. Уг индикатор 2021 оны 9р сард ёроолын утгад хүрсэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй өссөөр (одоогийн утга 0.43%) эдийн засгийн уналтын дохио өгөх утгад ойртоод байна. Энэ дохио ХНС-г эдийн засгийг дэмжих арга хэмжээ авахад түлхэц болох боломжтой юм.
Эх сурвалж: Bloomberg
#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline