Олон улсын зах зээл

Хөрөнгө оруулагчид инфляцын мэдээ гарахыг хүлээж байна

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-04-15

Өнөөдөр буюу 4р сарын 10нд АНУ-ын гуравдугаар сарын инфляцын мэдээ гарах бөгөөд шинжээчдийн таамгаар хоёрдугаар сараас 0.3%-иар өсөх хүлээлттэй байна. 2023 оны 11 сараас хойш инфляц зах зээлийн таамаглаж байсан шиг хурдан буураагүй бөгөөд сүүлийн 3н сарын инфляцын мэдээнүүд бүгд шинжээчдийн таамгаас өндөр гараад байна. Тиймээс ч ХНС бодлогын хүүг бууруулахад илүү болгоомжтой хандаж байгаа.

Ажлын байрны дата үзүүлэлтүүд ч сайн муу холимог байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна. Өмнөх долоо хоногт гарсан ажлын байрны өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарсан ч ажлаас гарагсдын түвшин Ковидын үеэс доогуур байна. Хэдийгээр ажлаас гарах ажилчдын түвшин доогуур байгаа нь ажиллах хүчин тогтвортой байгаа мэт харагдаж байгаа боловч нөгөө талаараа ажилчдын цалингийн өсөлт болон шилжин ажиллах боломж бага байгааг илтгэнэ. Энэ нь урт хугацаанд инновац болон бүтээмжийн өсөлтийг бууруулах хандлагатай байдаг.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: