Шинэ мэдээ

АНУ -ын иргэдийн бодит хэрэглээ нэмэгдэж байна.

Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо:
2024-04-25

АНУ-ын иргэдийн бодит орлогын хэмжээ 2023 оны 12-р сард 4.2%-иар өсч, иргэдийн нийт зарцуулалт өмнөх оны мөн үеэс 5.9%-иар нэмэгдсэн үр дүн гарчээ.

Өнгөрсөн 2023 оны 12-р сард АНУ-ын иргэдийн нийт зарцуулалт өмнөх оны мөн үеэс 5.9%-иар нэмэгдсэн үр дүн гарчээ. Хэдийгээр 2021 болон 2022 онуудын 12-р сарын 6.8% болон 13.5%-ийн өсөлттэй харьцуулахад бага дүн боловч бодит буюу инфляцаар засварлагдсан утгаараа 3.2%-иар өссөн нь 2022 оны 2-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнд 2022 оны 6-р сард оргил түвшин буюу 9.1% хүрээд байсан инфляц 2023 оны12-р сард 3.4% болтлоо буурсан нь хамгийн том нөлөөг үзүүлж байгаа юм. Харин 2022 оны 12-р сард 0.9%-иар буурч байсан АНУ-ын иргэдийн бодит орлогын хэмжээ 2023 оны 12-р сард 4.2%-иар өссөн үр дүнтэй байна.

Эх сурвалж: Bloomberg

Холбогдох сэдэв: