Олон улсын зах зээл

АНУ-ын эрчим хүчний хувьцааны индекс Жое Байден ерөнхийлөгчийн үед хамгийн сайн гүйцэтгэлтэй байв

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-07-23

АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Доналд Трампын халдлагын дараагаар түүний рейтинг өсөж мөрийн хөтөлбөр дэхдэмжлэг үзүүлэх салбаруудын нэг болох энергийн салбарын хувьцааны ханш өссөн.Гэсэн хэдий ч өрсөлдөгч Жое Байден нэр дэвшихээс татгалзааснаар тодорхойгүй байдал нэмэгдэжсалбарын өсөлт эргэн буурлаа.

Энергийн салбарын гүйцэтгэл Жое Байден ерөнхийлөгч байсан үед Доналд Трамп ерөнхийлөгч байсан үеэс харьцангуй илүү байсан нь S&P500 Energy Sector индексийн түүхэн ханшийн мэдээллээс харагдаж байна. Угиндексийн гүйцэтгэл 2021 оны дундаас огцом сайжирсан нь дараах шалтгаануудтүлхүү нөлөөлжээ. Үүнд ОПЕК-ийн орнууд нийлүүлэлтээ танаж газрын тосны ханшид дэмжлэгүзүүлсэн болон цар тахлын дараагаар газрын тосны ихэнх компаниуд үйлдвэрлэлээөргөтгөхөөс илүүтэйгээр санхүүгийн тогтвортой байдлаа сайжруулж хөрөнгөоруулагчдад өгөх үнэ цэнийг нэмэгдүүлэхэд төвлөрсөн зэрэг багтаж байна.

Энергийн салбарт хөрөнгө оруулагчидодоогоор АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн салбарт үзүүлэх нөлөөнд анхааралхандуулахаас илүүтэйгээр геополитикийн болон байгаль орчны эрсдэлүүдэд илүүсанаа зовних хандлага давамгайлж байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: