Олон улсын зах зээл

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис аж ахуй нэгжийн албан татварыг 28% болгож нэмэгдүүлэх санал гаргажээ

Нийтэлсэн:
Э.Анарболд
Нийтэлсэн огноо:
2024-08-20

2017 онд ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын аж ахуй нэгжийн албан татварыг 35%-иас бууруулж 21% болгож байсан бол түүний сонгуулийн өрсөлдөгч Камала Харрис ерөнхийлөгч Жо Байдены саяхан дэвшүүлсэн аж ахуй нэгжийн татварын хувийг 28% болгон нэмэгдүүлэх саналыг өөрчлөлгүйгээр дэмжихээ мэдэгдлээ.

 Энэхүү саналаараа Камала Харрис АНУ-ын засгийн газрын орлогыг нэмэгдүүлж, бусад хөтөлбөрүүдэд зарцуулах боломжийг олгох зорилготой гэв. Гэвч нэмэлт орлогыг хэрхэн ашиглах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй хэвээр байна. Уг шийдвэрийн үр дүнд Харрисыг дэмжих иргэдийн тоо ихсэх боломжтой боловч томоохон компаниуд болон дээд давхаргынхны зүгээс шүүмжлэл хүлээх магадлалтай байна.

Холбогдох сэдэв: