Олон улсын зах зээл

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас Жо Байден нэрээ татах уу?

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-07-08

Ерөнхийлөгч Жо Байденыг ирэхсонгуульд нэр дэвшихээс татгалзуулах, шинэ нэр дэвшигчээр солих шахалт Ардчилсан нам дотор улам бүр нэмэгдэж байна. Уг шахалт нэмэгдэхэд АНУ-ын ерөнхийлөгч асан ДоналдТрамптай хийсэн сүүлийн мэтгэлцээн түлхүү нөлөөлжээ.  Мэтгэлцээний үеэр ерөнхийлөгч Жо Байден үгээандуурч хэлэх, тоогоо мартах зэрэг үйл хөдлөл үзүүлж байсан нь Ардчилсан нам түүнийэрүүл мэнд, улс төрийн хүчинд санаа зовоход хүргээд байна.

Жо Байдены сонгуулийн компанит ажлынхан олоннийтийн арга хэмжээ, ярилцлага зохион байгуулахзамаар дэмжигчдийг тайвшруулах, түүний нас, эрүүл мэндийн байдалерөнхийлөгчийн албан тушаалд тохирсон хэвээр байгааг батлахыгоролдсоор байна.

Ардчилсан намын хувьд Жо Байден ерөнхийлөгчийг сонгуулиас татан буулгах,шинэ нэр дэвшигч оруулах шийдвэрийг одоогоор эцэслэн гаргаагүй байгаа бөгөөд угшийдвэрээ 8р сарын дунд болохоос өмнө шийдвэрлэх шаардлагатай байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: