Олон улсын зах зээл

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан 7-р сарын уулзалтаа хийж бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа

Нийтэлсэн:
Э.Анарболд
Нийтэлсэн огноо:
2024-08-01

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС)-ын 7р сарын хурал өчигдөр болж одоогийн хүүгийн түвшинг өөрчлөхгүй байх шийдвэр гаргалаа. ХНС-ын тэргүүн Жером Пауэлл хурлын шийдвэрийг танилцуулахдаа инфляц болон хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал сайжирч байгааг онцлоод 9р сарын хурлаар бодлогын хүүг бууруулах магадлал өндөр байгааг дурдлаа.

Пауэллын өөдрөг мэдэгдлийн дараагаар S&P 500 индекс 2р сараас хойших хамгийн өндөр өдрийн өсөлтөө хийж 1.6%-ийн өсөлт үзүүллээ. Мөн засгийн газрын бондын өгөөж буурч, долларын индекс бусад валютуудын эсрэг сулрав. Шинжээчид ХНС-г энэ жил дор хаяж хоёр удаа хүүг 25 суурь нэгжээр бодлогын хүүг бууруулна гэсэн таамаглалтай байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: