Олон улсын зах зээл
АНУ-ын Хууль Зүйн Яам Apple компанийг ухаалаг утасны зах зээлийг монополчилсон асуудлаар шүүхэд өгөв
АНУ-ын Хууль зүйн яам 10 мужийн хамтаар Apple компанийг ухаалаг утасны зах зээлийг монополчилсон, жижиг өрсөлдөгчдийг хохироосон, үнийг өсгөсөн гэх шалтгаанаар шүүхэд өгсөн байна. Уг гомдолд Apple компанийг iPhone-ны хэрэглэгчдэд гуравдагч талаас санал болгодог программууд болон дагалдах хэрэгслүүдийн ажиллагааг доройтуулдаг, хэрэглэгчидтэй функцуудыг хязгаарласан гэрээ хийдэг, хураамж тогтоодог, iPhone-ны үйлдлийн систем хоорондын холболтын хандалтыг сонгон хязгаарладаг хэмээн буруутгаад байгаа аж. Энэхүү мэдээ гарсны дараагаар Apple компанийн хувьцааны ханш 4.1 хувиар унажээ.
Эх сурвалж: Reuters