Шинэ мэдээ

АНУ-ын инфляц буурах хандлагатай байгаа ч ХНС-аас бодлогын хүүг бууруулах хэмжээнд хүрээгүй байна

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-03-11

АНУ-ын 1р сарын инфляц 3.1%-тай гарч 2021 оны 4р сараас хойших хамгийн бага түвшинд хүрсэн ч ХНС-ын зорилтот инфляцын түвшин болох 2%-д хүрээгүй л байна. ХНС-ын тэргүүн Жером Пауэлл өнгөрөгч долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ бодлогын хүүг буулгахад нилээд болгоомжтой хандах тухай дурдаад, инфляц зорилтот түвшин хүртэл буурах баттай шинж тэмдэг ажиглагдтал бодлогын хүүг яаран буулгахгүйгээ мэдэгдсэн. 2024 оны 2р сарын инфляцын мэдээ 3 сарын 12 буюу маргааш зарлагдах бөгөөд шинжээчдийн таамаглалаар одоогийн түвшин болох 3.1% өөрчлөгдөхгүй гарах хүлээлттэй байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: