Олон улсын зах зээл

АНУ-ын инфляц хүлээгдэж байснаас өндөр байгаа нь ХНС-ийн хүүгийн бууруулах хугацааг хойшлуулж байна

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-04-15

Өчигдөр буюу 04 сарын 10нд АНУ-ын 3р сарын инфляц 3.5% тай гарснаар зах зээлийн хүлээлтийг давлаа. Шинжээчид 3р сарын инфляцыг 3.4%-тай гарна гэж таамаглаж байсан боловч бодит түвшин илүү өндөр байв. АНУ-ын сүүлийн 4н сарын инфляцын түвшин бүгд таамаглаж байсан утгаас өндөр гарсан, мөн хөдөлмөрийн зах зээлийн дата үзүүлэлтүүд тийм ч муу биш байгаа нь ХНС-ийн бодлогын хүүг бууруулах шийдвэрийг улам хойшлуулж байна.

Инфляцын мэдээний нөлөөгөөр ам. долларын индекс болон ЗГ-ын бондын өгөөжүүд өссөн бол ХНС-ийн бодлогын хүүг 6 сард бууруулах магадлал 62.6%-иас 20.2% болгож буурлаа.Инфляцын түвшнийг өндөр хэвээр байхад түрээсийн төлбөр, тээврийн зардал, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр зэрэг хэд хэдэн хүчин зүйл хүчтэй нөлөөлсөөр байна. Ингэснээр ХНС инфляцыг хяналтдаа байлгах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгцээг тэнцвэржүүлэх сорилттой тулгараад байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: