Олон улсын зах зээл

Apple, Inc. компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

Нийтэлсэн:
Э.Анарболд
Нийтэлсэн огноо:
2024-09-10

Өчигдөр буюу 9-р сарын 9-д Apple, Inc. компани шинэбүтээгдэхүүнүүд болох Iphone 16, Apple Watch Series 10, AirPods 4 зэрэг бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцууллаа. Apple, Inc-ийн гүйцэтгэх захиралТим Күүк уг танилцуулга дээр A18 чиптэй шинэ iPhone 16 болон Apple-н нэвтрүүлжбуй хиймэл оюун ухааны программ (Apple Intelligence) тус шинэ iphone дээрхэрхэн хурдан, оновчтой ажиллахыг тайлбарласан нь хөрөнгө оруулагчид хийгээдхэрэглэгчдийн сонирхлыг ихээхэн татсан байна. 

Apple, Inc.-ээс Apple Intelligence-г өнгөрсөн 6р сард анхудаа олон нийтэд зарлаж байсан ч тус программ 9р сард худалдаанд гарах шинэiPhone-ын загвартай хамт хэрэглээнд нэвтрэхгүй юм. Иймээс энэхүү технологи шинэ iPhone-ын загварын борлуулалтад хэр нөлөөлөхийг шинжээчид хараахан бүрэнтодорхойлох боломжгүй байна.

Apple, Inc.-ын хувьцааны ханш танилцуулгын үеэр 1.5%-иар унасан боловч удалгүй буцаж өсөн 220.91 ам.доллар болж хаагджээ. 2023онд iPhone 15 загварыг танилцуулах үед хувьцааны ханш 1.7%-иар 2022 онд iPhone14-ийн танилцуулах үед ханш 2.1%-иар тус тус буурч байсан байна. Уг ханшийн бууралтын голлох шалтгаан нь илтгэл болохоос өмнөх цуу яриа болон таамгаасүүдсэн ханшны хөөсрөлтөөс ашгаа аваад гарж буй арилжаануудаас шалтгаалдаг байна.

Холбогдох сэдэв: