Олон улсын зах зээл

БНХАУ 1 жилийн хугацаатай зээлийн суурь хүүг буулгах хүлээлттэй байна

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-07-08

Ирэх долоо хоногийн 1 дэх өдөр буюу 6-р сарын 17-ны өдөр БНХАУ-ын 1 жилийн хугацаатай зээлийн суурь хүүтанилцуулагдах бөгөөд шинжээчид хүүг бууруулах хүлээлттэй байна. Тус хүүг 2018оны 5-р сараас хойш тасралтгүй бууруулж байгаа бөгөөд одоогийн түвшин болох2.5%-д 2023 оны 9-р сард хүргэсэн бол шинжээчид одоогийн түшингээс 10 суурьнэгжээр дахин буурна гэж таамаглаж байна. Богино хугацаатай зээлийн суурь хүүгбууруулснаар аж ахуй нэгжүүдийн авах богино хугацаатай зээлийн хүү буурахболомжтой юм.

Мөн БНХАУ-ыг зөөлөн бодлого үргэлжлүүлж банкнуудын заавалбайлгах нөөцийг ч бууруулах хүлээлт зах зээлд ноёлж байна. Одоогийн заавалбайлгах нөөц томоохон банкнуудын хувьд 10% байгаа бөгөөд уг түвшинг 25 суурь нэгжээр бууруулах таамаглалтай байна. Банкнуудынзаавал байлгах нөөцийг бууруулснаар зах зээлд нийлүүлэгдэх зээл болон мөнгөнийхэмжээ нэмэгдэж эдийн засгийг дэмжих эерэг нөлөөг үзүүлдэг.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: