БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн 14 дэх их хурал 3р сарын 5-нд болж 2025 онд хэрэгжүүлэх бодлого, зорилго, зорилтуудаа ярилцлаа. Тус хурлаар БНХАУ-ын 2025 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо өмнөх жилүүдтэй адил 5% байхыг ерөнхий сайд Ли Цян танилцуулав. Тэрээр илтгэлдээ уг өсөлт одоогийн БНХАУ-ын эдийн засгийн хүндрэл бүрэн арилаагүй, АНУ-тай худалдааны дайн өргөжих магадлалтай байгаа энэ үед хүндхэн бас амбицтай зорилт гэдгийг онцлоод зорилтдоо хүрэхэд бодлогын хүчтэй дэмжлэг үзүүлэх талаар тайлбарлалаа.
Мөн тус хурлаар 2025 оны төсвийн алдагдлыг ДНБ-ийн 4%-д хүргэх, 1.3 их наяд юанийн тусгай бонд, 4.4 их наяд юанийн орон нутгийн бонд гаргах, инфляцын зорилтыг 3%-иас 2%-руу буулгах, дотоодын эрэлтийг дэмжих бодлогын цар хүрээг өргөсгөж үргэлжлүүлэх зэрэг эдийн засгийг дэмжих бодлогуудыг танилцуулсан байна.
Эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо төлөвлөгөөний төсөлдөө анх удаагаа гангийн үйлдвэрлэлийг бууруулах төлөвлөгөөг оруулсан нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. БНХАУ нь үл хөдлөхийн салбар хямралтай, эдийн засгийн удаашралтай үеүдэд ч гангийн үйлдвэрлэлийг танаж байгаагүй бөгөөд тус хугацаадах илүүдэл үйлдвэрлэлийг түлхүү олон улсруу экспортолж байв.
Эх сурвалж: Bloomberg
#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline