БНХАУ-ын ДНБ 1-р улиралд 5.3 хувиар өслөө

Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо:
2024-04-25

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-ын ДНБ 2024 оны эхний улиралд 5.3 хувиар өслөө. Энэ нь шинжээчдийн таамаг болох 4.5 хувийг давсан хэдий ч өсөлт тогтвортой үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Учир нь БНХАУ-ын үл хөдлөхийн салбарын уналт тогтворжоогүй, дотоодын эрэлт бүрэн сэргээгүй, аж үйлдвэрлэлийн салбар харьцангуй сэргэлттэй байгаа ч тогтвортой биш зэрэг нь түлхүү нөлөөлж байна. 

БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц болон  жижиглэнгийн борлуулалт гуравдугаар сард 4.5%, 3.1%-иар тус тус өссөн нь шинжээчдийн таамаглал болох 5.5%, 4.4%-д хүрсэнгүй. ЗГ-аас богино хугацааны эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа ч эдийн засаг бүрэн сэргэх суурь нөхцөлүүд бүрдээгүй хэвээр байна. 

Эх сурвалж: Bloomberg

Холбогдох сэдэв:
No items found.