Өнгөрөгч 7хоногийн 5 дахь өдөр БНХАУ-ын 5-р сарын худалдааны тэнцэл, экспорт, импортын дүнмэдээллүүд танилцуулагдлаа. Нийт худалдааны тэнцэл 586.39 тэрбум юанын ашигтай,экспортын хэмжээ өмнөх жилийн мөн үеэс 7.6%, импорт өмнөх жилийн мөн үеэс 1.8% тус тус өссөн нь БНХАУ-ын эдийн засгийн төлөвбайдал сайжирч байгааг харууллаа.
Шинжээчид 5-р сарынэкспортын өсөлтийг 6% байнагэж таамаглаж байсан бол бодит өсөлт төсөөлснөөс мэдэгдэхүйц өндөр гарсан байна.Экспортын өндөр өсөлт нь БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн салбар хурдацтай сэргэжбайгааг хөрөнгө оруулагчдад харууллаа. Гэхдээ уг өндөр өсөлтийг цаашидхадгалахад БНХАУ-ын зүгээс нэлээдгүй хүчин чармайлт шаардах хандлагатай байна. Учирнь БНХАУ болон АНУ-ын хооронд үүссэн худалдааны дайн цахилгаан машинд тарифтогтоосноор улам ширүүсэж байгаа бөгөөд бусад улсууд ч цахилгаан машиныүйлдвэрлэлийг хэт дэмжсэн БНХАУ-ын бодлогыг буруутгаж тус бүрдээ эсэргүүцэхарга хэмжээ авахаар зэхэж байна.
Эх сурвалж: Bloomberg
#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline