Олон улсын зах зээл

БНХАУ-ын технологийн компаниуд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-07-08

2024 он гарснаас хойш БНХАУ-ын хувьцааны зах зээл өсөлттэй байгаа нь хөрөнгө оруулагчдад уг зах зээл ёроолдоо хүрээд эргэж сэргэж байж магадгүй дохиог өгч байна. Он гарснаас хойш Hang Seng индекс 12%, CSI300 индекс 7% орчим тус тус өсөөд байна. БНХАУ-ын хувьцаанууд дундаас хөрөнгө оруулагчид технологийн хувьцаануудыг илүүд үзэж түлхүү хөрөнгө оруулж байна.

БНХАУ-ын технологийн хувьцаанууд нь АНУ-ын технологийн хувьцаануудтай харьцуулахад нэлээдгүй хямдралтай арилжаалагдаж байгаагаас гадна нь ашигт ажиллагаа харьцангуй сайтай байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Нөгөөтээгүүр БНХАУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн 3 орчим жил уналттай байсан нь хувьцаануудыг нийтээр нь хямдралтай арилжаалагдахад хүргэжээ.

Шинжээчид Tencent Holdings Ltd. болон бусад компаниуд таамаглаж байснаас илүү ашигтай ажилласны дараа Hang Seng Tech Index-ийн ирэх 12 сарын ашгийн таамаглалыг сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүргэлээ. Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын технологийн салбарлуу эргэн хөрөнгө оруулж эхэлснээр Hang Seng Tech индекс 1р сарын сүүлээс хойш 33% -иар өсөлт үзүүлээд байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: