Олон улсын зах зээл

БНХАУ-ын жижиглэнгийн худалдаа шинжээчдийн таамгийг давж өсөлттэй гарлаа

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-08-16

Энэ 7 хоногтБНХАУ-ын жижиглэнгийн худалдаа, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт,үйлдвэрлэлийн гарц, ажилгүйдлийн түвшин зэрэг эдийн засгийн чухал үзүүлэлтүүд танилцуулагдлаа.БНХАУ-ын засгийн газраас сулраад байгаа дотоодын эрэлтийг сэргээх зорилгоор хэтурт хугацааны бондууд гаргаж дотоодын эрэлтийг дэмжиж байна. Уг дэмжиххөтөлбөрийн нэг хэлбэр нь иргэдийн худалдан авч буй зарим бараа бүтээгдэхүүнд төрөөстатаас олгох замаар эрэлтийг дэмжиж буй явдал юм. Дэмжих арга хэмжээнүүдийннөлөөгөөр дотоодын эрэлт сэргэж буй дохио болж инфляц болон жижиглэнгийнхудалдаа шинжээчдийн таамгаас давж өслөө. Хэдийгээр БНХАУ-ын эдийн засгийнөсөлтөд үл хөдлөхийн хямрал, дотоодын эрэлтийн сулрал зэрэг томоохон хүндрэлүүдтулгараад байгаа боловч засгийн газраас хүндрэлүүдийг даван туулахаар ажиллажбайна.

Эдгээрхүндрэлүүдийг сулруулж байсан экспортын түвшин 8р сард буурсан, үйлдвэрлэлийнгарц шинжээчдийн таамагт хүрэлгүй 5.1%-иар өссөн зэрэг нь эрчтэй байсан үйлдвэрлэлийн салбар буцаад суларч байжболзошгүйг илтгэж байна.БНХАУ-ын засгийнгазрын зүгээс 2024 оны эдийн засгийн өсөлтийг 5%-д хүргэх зорилгоо бууруулаагүй байгаа боловч угөсөлтөд хүрэхэд дотоодын эрэлт сэргэхээс гадна аж үйлдвэрийн салбарын идэвхсулрахгүй байх шаардлагатай байна.  

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: