Олон улсын зах зээл

Доналд Трамп дахин АНУ-ын ерөнхийлөгч болох нь тодорхой болсноор хувьцаа, доллар, биткойны ханшууд өсөв

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-11-06

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхийлөгч асан Дональд Трамп дахин ялалт байгуулснаа зарласнаар АНУ-ын хөрөнгийн биржийн фьючерс, хувьцаа, доллар, биткойны ханшууд өсөлт үзүүллээ. Ингэснээр АНУ-ын ЗГ-ын үнэт цаасны өгөөж сүүлийн дөрвөн сарын дээд цэгтээ, ам.долларын ханш сүүлийн 2 жилийн хугацаан дах нэг өдрийн хамгийн хүчтэй өсөлтөө үзүүлээд байна.

Трамп бүрэн эрхийнхээ хүрээнд явуулах бодлого, тухайлбал цагаачлалыг бууруулах, татварыг бууруулах, тарифыг нэмэгдүүлэх зэрэг нь АНУ-ын буурч байсан инфляцыг дахин өдөөх эрсдэлийг бүрдүүлэх боломжтой юм. Хэдийгээр 11р сарын 8нд болох ХНС-ийн хурлаар хүүг 25 суурь нэгжээр бууруулах хүлээлт давамгайлж байгаа ч цаашид хүү хүлээлтээс удаан хугацаанд өндөр түвшинд байх магадлалтай байна.

Эх сурвалж: Bloomberg, reuters

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: