Олон улсын зах зээл

Энэ долоо хоногт "Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо"-ны хурал болно

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-11-04

БНХАУ-ын хууль тогтоогчид энэ долоо хоногт (11-р сарын 4-8-нд) хуралдаж, орон нутгийн засаг захиргааны өрийн дарамтыг бууруулах, төрийн томоохон банкнуудыг дахин хөрөнгөжүүлэх зорилготой төсвийн томоохон багц төслийг батална. Гэхдээ 12 болон 3-р сард дээрх хөтөлбөрүүдтэй холбоотой нэмэлт бодлого тодорхойлох хурал, уулзалтуудын дараа л бүрэн дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой болох тул тэр хүртэл эдийн засгийн дэмжлэгийн бүрэн нөлөөг үнэлэх, тааварлахад мэдээлэл бүрэн бус хэвээр байх хүлээлттэй байна. Дэмжлэгийн хэмжээ одоогоор 6-10 их наяд юань гэж тооцоологдсон.

Өмнөх хямралуудад БНХАУ эдийн засгийн өсөлтийг хангахын тулд дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт түлхүү хийж ирсэн. Уг аргын өгөөж, нөлөөлөл буурч байгаа бөгөөд бодлого боловсруулагчид иргэд, хэрэглэгчдийн зарцуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг улам бүр онцолж байна.

Эдийн засгийн дэмжих хөтөлбөрөөс гадна БНХАУ-д АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эдийн засгийн сэргэлтэд сорилт болж болзошгүй байна. Тэр тусмаа ерөнхийлөгч асан Доналд Трамп дахин ерөнхийлөгч болсноор БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнүүдийн тарифыг дахин сэргээх хүлээлттэй байна. Шинжээчид Доналд Трампын арга хэмжээ БНХАУ-ын эдийн засгаа дэмжих зардлыг дахин нэмэгдүүлж ДНБ-ийн 3 хүртэлх хувьд хүргэж болзошгүйг анхаарууллаа.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: