Европын холбоо БНХАУ-ын цахилгаан машинуудад тариф тогтоосон нь стратегийн хувьд алдаа боллоо
АНУ болон Европын холбоо (ЕХ) бага өртөг бүхий БНХАУ-ын цахилгаан машинуудаас дотоодын машин үйлдвэрлэгчдээ хамгаалах зорилгоор тариф тогтоож эхэлцгээсэн. АНУ-ын хувьд 100% хүртэлх тарифыг тогтоогоод байсан бол ЕХ 45% хүртэлх тарифыг энэ оны дундуур тогтоохоо мэдэгдэж байв. Гэвч ЕХ-ны хувьд уг тариф нь эдийн засагт нь эерэг гэхээс илүүтэйгээр сөрөг нөлөө үзүүлэх магадлал нь өндөр болоод байна. Уг тарифын тусламжтайгаар ЕХ дотоодын машин үйлдвэрлэгчдээ богино хугацаанд хамгаалах боломжтой боловч урт хугацаандаа БНХАУ-тай хийх инновацын хамтралуудыг боогдуулж байгаагаас гадна ЕХ-ны орнуудад цахилгаан машин нэвтрэх хурдыг удаашруулж, нүүрстөрөгчгүйжүүлэх зорилгодоо хүрэх хугацааг хойшлуулж байна.
Тариф тогтоох нь БНХАУ болон ЕХ-ны орнуудын эдийн засаг, хамтын ажиллагаанд сөрөг нөлөөтэй байх төлөвтэй байгаа бөгөөд Европын машин үйлдвэрлэгчдийг ч БНХАУ-ын зах зээлд нэвтрэх боломжийг бууруулж байна. 2024 оны 3р улирлын байдлаар Европын томоохон автомашин үйлдвэрлэгч Волксваген компанийн БНХАУ дахь борлуулалт 15%-иар буурснаас гадна компанийн зүгээс 2024 оны орлогын зорилтоо удаа дараалан бууруулаад байна.
ЕХ-ны хувьд хамгийн эерэг нөлөөтэй шийдвэр нь БНХАУ-тай зөвшилцөх бөгөөд бодлого тодорхойлогчдын зүгээс зөвшилцөхөд нээлттэй байгаагаа мэдэгдсээр байна.
Эх сурвалж: Bloomberg
#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline