Голдман Cакс болон Морган Стэнли нар энэ оны БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн таамгаа үйлдвэрийн үйл ажиллагаа болон экспортын хэмжээ хүлээгдэж байснаас илүү хурдацтай өсөж байгаагаас шалтгаалан өсгөлөө.
БНХАУ-ын эдийн засаг 2024 оны I-р улирлын өсөлт өмнөх улирлаас 7.5%-иар өссөн байх магадлалтай гэж Голдман Сакс таамаглаж байгаа бөгөөд уг өсөлт нь тэдний таамаг болох 5.6%-иас даваад байна. Тиймээс Голдман Сакс БНХАУ-ын 2024 оны өсөлтийг таамаглалаа БНХАУ-ын ЗГ-ын зорилттой нийцүүлж 4.8%-аас өсгөж 5% болголоо. Мөн Морган Стэнли БНХАУ-ын экспортын өсөлт хүлээгдэж байснаас сайн гарсан, Бээжин нийлүүлэлтийн сүлжээг шинэчлэхэд илүү их анхаарал хандуулж байгаа зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан өөрсдийн таамаглалаа 4.2%-аас 4.8% болгон өсгөлөө.
Хэдийгээр БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын сэргэлт шинжээчдийн таамаглаж байснаас хурдацтай өсөж байгаа ч дотоодын эрэлт бүрэн сэргээгүй, үл хөдлөхийн салбарын уналт ёроолдоо хүрээгүй уналт үргэлжилж байна. Эрх баригчдаас дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхийг хичээж байгаа ч дефляцийн дарамтаас бүрэн ангижирч чадаагүй. БНХАУ-ын 2р сарын инфляц 0.7%-тай гарч 4 сар дараалсан дефляци зогссон ч 3р сарын инфляц буцан буурч 0.1% гарсан нь дефляцийн дарамт хүчтэй хэвээр байгааг илтгэж байна.
Эх сурвалж: Bloomberg