Олон улсын зах зээл

Хиймэл оюуны тооцооллын эрэлт өссөөр байгаа нь Broadcom компанийн орлогыг нэмэгдүүлэв

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-07-08

АНУ-ын томоохон чип үйлдвэрлэгчдийн нэг Broadcom компаниөчигдөр 2024 оны 2-р улирлын тайлангаа танилцуулав. Тус компанийн 2-р улирлынорлого шинжээчдийн таамаглалыг давж 12.5 тэрбум ам. доллар гарснаар хувьцааныханш өсөлт үзүүллээ. Хиймэл оюун ухаанд суурилсан программуудын хэрэглээ, эрэлтхүчтэй хэвээр байгаа нь чип үйлдвэрлэгч компаниудын орлогыг өсгөсөөр байна.

Broadcom компанийн хувьцаа он гарснаас хойш 37% орчим өссөн бөгөөд компанийнудирдлагууд хувьцааны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 1 хувьцааг 10 болгонхуваахаа мөн мэдэгдлээ. Компанийн орлогын өсөлтөд VMware компанийг худалданавсан нь эерэг нөлөө үзүүлсэн бөгөөд тус VMware-ийг худалдан авснаар Broadcomкомпани хэрэглэгчдэд техник хангамж болон программ хангамжийг хослуулсанүйлчилгээг санал болгох боломж бүрдсэн байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: