Олон улсын зах зээл

ХНС Баасан гарагт уулзаж, АНУ-ын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэнэ

Нийтэлсэн:
Э.Анарболд
Нийтэлсэн огноо:
2024-08-19

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) Wyoming мужид зохионбайгуулдаг ээлжит уулзалт ирэх Баасан гарагт болох төлөвлөгөөтэй байна. Угуулзалтаар ХНС-ийн тэргүүн Жером Пауэлл АНУ-ын эдийн засгийн төлөв байдлынталаар дурдахаас гадна бодлогын хүүг бууруулах дохио өгөх болов уу гэж хөрөнгөоруулагчид хүлээж байна.

АНУ-ын 7р сарын ажилгүйдлийн түвшины мэдээ 8р сарын 2ндгарсан бөгөөд төсөөллөөс давснаар зах зээлд эдийн засгийн хямрал болох айдсыгнэмэгдүүлж хөрөнгийн зах хүчтэй савласан. Үүнээс шалтгаалан шинжээчид ХНС-г 9рсарын уулзалтаараа бодлогын хүүг 50 суурь нэгжээр бууруулж хямралаас сэргийлэххүчтэй арга хэмжээ авна гэж таамаглаж байсан боловч ажилгүйдлийн мэдээнийдараагаар гарсан хөдөлмөрийн зах зээлийн бусад үзүүлэлтүүд сайжирсан, өнгөрсөндолоо хоногт танилцуулагдсан инфляцын түвшний мэдээ 2.9% болж буурсан зэрэг ньхөрөнгө оруулагчдыг айдсыг бууруулж, тайвшруулаад байна.

Иймд Баасан гарагийн уулзалтаар хувьцааны зах зээлд хүчтэйхөдөлгөөн үүсэх магадлалтай байна.