Олон улсын зах зээл

ХНС-ийн Жером Пауэлл бодлогын хүү 11-р сард 0.25%-иар буурах боломжтойг дурджээ

Нийтэлсэн:
Э.Анарболд
Нийтэлсэн огноо:
2024-10-01

Өчигдөр буюу 9-р сарын 30-нд ХНС-ийн тэргүүн Жером Пауэлл Теннессимужид зохион байгуулагдсан National Association for Business Economics уулзалтдээр энэ жилийн сүүлээр бодлогын хүү буурах боломжтойг дурджээ. Уг уулзалт дээрЖером Пауелл инфляцын түвшин тогтвортой буурч байгааг болон хөдөлмөрийн захзээлийн идэвхжилт суларч байгаа зэргийг дурдсан бөгөөд бодлогын хүүгүргэлжлүүлэн бууруулснаар эдийн засгийн хэт удаашралтаас сэргийлэх боломжтойхэмээжээ. Мөн цаашдын эдийн засгийн тоон үзүүлэлтүүдээс хамааран ирэх 11-р сардболох хурлааж бодлогын хүүг 0.25%-иар бууруулах эсэх нь шийдэгдэх аж.

АНУ-ын инфляц 8-р сарын байдлаар 2.2% хүртэл буурч, зорилтоттүвшин болох 2%-тай ойртоод байгаа бол ажилгүйдлийн түвшин 8-р сард төсөөллөөсдоогуур буюу 4.2%-тай гарсан нь хөдөлмөрийн зах зээлийн хэт халалттогтворжсоныг харуулсан юм. Фьючерсийн зах зээлд ирэх 11-р сарын ХНС-ийнуулзалт дээр бодлогын хүүг 0.25%-иар бууруулах хүлээлт үүсээд байгаа бөгөөдмагадлал 37%-иас 53% болж өсжээ. Мөн өчигдрийн уулзалтаас хойш Dow Jones индекс0.04%, S&P 500 индекс 0.42%, Nasdaq Composite индекс 0.38%-иартус тус өсжээ.

Холбогдох сэдэв: