ХНС-ын бодлого боловсруулагчид бодлогын хүү болон инфляцад болгоомжтой хандсан хэвээр байна
Нэгэн үе түүхэн дээд хэмжээндээ хүрээд байсан АНУ-ын инфляц оргилоосоо бууж 4р сарын инфляц 3.6% хүрсэн нь сайн үзүүлэлт боловч зорилтот инфляцын түвшин болох 2%-иас өндөр хэвээр байсаар байна.
ХНС-аас бодлогын хүүг бууруулахад тун болгоомжтой хандаж байгаа бөгөөд одоогийн зах зээлийн макро үзүүлэлтүүд болох эдийн засгийн өсөлт сайн, ажилгүйдлийн түвшин бага байгаа зэрэг нь хүүг яаран буулгах дарамтыг багасгаж байна.
Өчигдөр буюу 05 сарын 20нд ХНС-ын тэргүүн Жером Пауллын илтгэлд зах зээлийг илүү тэвчээртэй байхыг уриалсан бөгөөд АНУ-ын инфляц зорилтот 2%-ийн түвшинд хүрэхэд төсөөлснөөс илүү хугацаа зарцуулахаар байгааг онцолсон байна.
ХНС-гаас бодлогын хүүг хэт эрт бууруулснаар учирч болох эрсдэлийг нэмэгдүүлэхийг хүсэхгүй байгаагаас гадна хүүг нэгэнт буулгасны дараа эргүүлэн өсгөх шаардлага гарахвий гэдгээс эмээж байна.
Эх сурвалж: Bloomberg
#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline