АНУ, Их Британи улсууд өнгөрөгч Баасан гарагт ОХУ-д үйлдвэрлэсэн хөнгөн цагаан, никелийг Лондонгийн металлын бирж дээр худалдаалахыг хориглосон шинэ хориг арга хэмжээ авснаар хөнгөн цагаан, никелийн үнэ огцом өслөө.
Хөнгөн цагааны үнэ 9.4%-иар өссөн нь 1987 оноос хойших хамгийн өндөр өсөлт болсон бол никель 8.8%-иар өсжээ. ОХУ нь дээрх материалуудын хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд зах зээлээс шахан гаргаснаар эдгээр металлуудын үнэ цаашид өсөх таамаглалыг зах зээл дээр үүсгэлээ.
Эдгээр хориг арга хэмжээнүүд нь ерөнхийлөгч Владимир Путин дайныг санхүүжүүлэх боломжийг хязгаарлахад чиглэсэн бөгөөд дайны улмаас өөрчлөгдөөд буй түүхий эдийн зах зээлд тодорхой бус байдлыг бий болгоод байна.
Эх сурвалж: Bloomberg