Олон улсын зах зээл

Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд болгоомжтой оролцох хандлагатай байна

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-11-19

Өнгөрсөн 9р сард БНХАУ-ын ЗГ-аас эдийн засгаа эрчимжүүлэх бодлогуудыг зарласнаар тус улсын хөрөнгийн зах хүчтэй өсөлт үзүүлж байсан бол өнөөдрийн байдлаар БНХАУ-ын томоохон хувьцааны индекс болох Hang Seng /HSI/ индекс оргил үеэсээ 15 орчим хувиар буураад байна. Тус уналтын голлох шалтгаанууд нь АНУ болон БНХАУ-уудын хоорондох худалдааны дайны эрсдэл нэмэгдсэн, дотоодын эдийн засгийн хүндрэлүүд хэвээр байгаа, эдийн засгийг эрчимжүүлэх бодлого хязгаарлалттай буюу зах зээлийн хүлээлтэд хүрээгүй зэрэг багтаж байна. Тиймээс хөрөнгө оруулагчид БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд болгоомжтой оролцох хандлага нэмэгдлээ.

Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнуудыг нэг болох Goldman Sachs БНХАУ-ын ЗГ-ийг эдийн засгаа эрчимжүүлэх бодлогоо танилцуулсны дараагаар тус улсын 2025, 2026 онуудын эдийн засгийн өсөлтийн таамаглалуудыг дээшлүүлсэн. Гэхдээ сүүлийн үеийн саармаг мэдээллүүдийн нөлөөгөөр эдгээр эдийн засгийн таамаглалуудыг бууруулаагүй  ч MSCI China индексийн 2025 оны эцсийн зорилтот ханшийг 84-өөс 75 болгон бууруулаад байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: