Шинэ мэдээ

Худалдааны дайн ширүүссээр байна

Нийтэлсэн:
Э.Анарболд
Нийтэлсэн огноо:
2024-05-21

Ерөнхийлөгч Жо Байден Хятадын цахилгаан автомашины татварыг дөрөв дахин нэмж, бусад гол салбаруудын татварыг эрс нэмэгдүүлнэ хэмээн саяхан Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна.

Мөн одоогийн захиргаа АНУ-ын нарны эрчим хүчний салбарт зарим тоног төхөөрөмж, тэр дундаа нарны хавтангийн эд анги үйлдвэрлэхэд ашигладаг машин механизмыг Хятадаас оруулахгүй байхад анхаарна гэсэн байна.

Сүүлийн үед тариф болон бусад худалдааны торгуулийн талаарх яриа хоёр талын аль алинаас нь илүү их цухалзах болсон. Тэр дундаа үйлдвэрлэлийн голлох металлууд, технологи, худалдаа гэх мэт стратегийн голлох салбаруудын хамтын ажиллагаа муудаж, худалдааны дайн дахин ширүүсэх хандлагатай байна.

Холбогдох сэдэв:
No items found.