Олон улсын зах зээл

Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны хурал өндөрлөж Хятадын шинэчлэлийг үргэлжлүүлэх, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай тогтоол баталлаа

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-07-26

Таван жил тутам зохион байгуулагддаг Хятадын коммунист намын 20 дахь удаагийн хурал 7р сарын 15-18 ны хооронд амжилттай зохион байгуулагдаж дараагийн 5н жилд хэрэгжүүлэх бодлого, чиглэлээ ард иргэддээ танилцуулж, холбогдох тогтоолоо баталлаа. Уг тогтоолд Хятадын шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Тогтоолын гол санааг бүлэглэн доор дүгнэн нэгтгэлээ. Үүнд:

1. Нөөц баялгийг үр ашигтай хуваарилахын тулд төрийн оролцооноос илүүтэй зах зээлийн механизмыг урьтал болгоно.

Уг шинэчлэлийн төлөвлөгөөг 2013 оноос хойш тасралтгүй баримталж байгаа бөгөөд  зах зээлийн хүчийг ашиглах замаар эдийн засгийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

2. Хувийн хэвшилд илүү орон зай, боломж олгоно.

Уг төлөвлөгөөнд хувийн хэвшлийг дэмжих тухай хууль боловсруулах, зах зээлд нэвтрэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, технологийн томоохон санаачилгад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэрэг төлөвлөгөө багтсан байна. Үндсэн зорилго нь хувийн хэвшлийн инновац болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.

3. Дэвшилтэт үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн технологи, дижитал эдийн засагт анхаарлаа хандуулна.

Аж үйлдвэрийн зохион байгуулалтыг өөрчлөх, үйлдвэрлэлийн салбарыг дижитал шилжилтийг дэмжиж бүтээмж, технологийн чадавхыг дээшлүүлэх зорилготой.

4. Эдийн засгийг нээлттэй байлгана.

Бараа, үйлчилгээ, хөрөнгө, хөдөлмөрийн зах зээлийг нээлттэй байлгаснаар геополитик, гео-эдийн засгийн сорилтуудыг үл харгалзан гадаадын хөрөнгө оруулалт, мэргэжилтнүүдийг татах боломж бүрдэнэ.

5. “Давхар цикл” гэх нэр томьёог оруулаагүй.

Уг тогтоолд 'давхар цикл' гэсэн нэр томьёо байхгүй байгаа нь Хятад улс дотоод болон олон улсын эдийн засгийн мөчлөгийг тэнцвэржүүлэхээс илүүтэйгээр дэлхийн эдийн засагтай гүнзгий интеграцчлахыг урьтал болгож, илүү нээлттэй, дэлхийн хэмжээнд нэгдсэн эдийн засгийн бодлогод стратегийн шилжилт хийж буйг харуулж байна.

6. Шинэчлэлийг 2029 он гэхэд дуусгана.

Дээр дурдсан шинэчлэлт, өөрчлөлтүүдийг 2029 он гэхэд бүрэн дуусгана гэж мэдэгдсэн нь одоогийн удирдлага улс төрийн тогтвортой байдлыг хадгалж, амбиц бүхий зорилгууддаа хүрэх чадвартаа итгэлтэй байгааг илтгэж байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: