Хятадын үл хөдлөх салбарын уналт бусад салбарууддаа боломж үүсгэх үү?
Хятадад сүүлийн 20 жилийн турш орон сууцны үнэ өссөн мөн заавал орон сууцтай байх нийгэм, соёлын хүчин зүйл, дарамт зэргээс шалтгаалан өрхүүд орлогынхоо ихээхэн хувийг урьдчилгаа төлбөр, ипотекийн зээлд зориулж хуримтлал үүсгэж, бусад зарцуулах боломжоо хязгаарлаж ирсэн.
Гэвч сүүлийн жилүүдэд, Хятад гэлтгүй олон улс орнуудад шинэ үеийнхэн заавал өөрсдийн гэсэн байр орон сууцтай болохоос илүүтэй аялах зугаалах сонирхолтой болж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Тиймээс одоо уналттай байгаа Хятадын үл хөдлөхийн салбар нь бусад зарим салбаруудын хувьд маш том боломжийг бий болгож байгаа юм. Үүнд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, тэр дундаа удаан эдэлгээт бараа бүтээгдэхүүн, тансаг хэрэглээний бараа гэх мэт салбаруудад хамгийн их эерэг нөлөөтэй гэж шинжээчид үзэж байна.