Дотоодын зах зээл

Инфляцын түвшин нэмэгдэж 6.5%-тай гарлаа

Нийтэлсэн:
Э.Анарболд
Нийтэлсэн огноо:
2024-09-11

Наймдугаар сарын инфляцын түвшин улсын хэмжээнд 6.5%-тайгарсан бөгөөд уг өсөлт нь өмнөх сараас 1%-иар өссөн үзүүлэлт болж байна. Энэхүүөсөлтийг бараа, үйлчилгээний бүлгээр задлан харвал нийт үнийн өсөлтийн 2.1(32.4%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс 1.7(27.1%) нэгж хувь нь хувцас, бөс бараа болон боловсролын үйлчилгээний бүлгийнүнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Мөн мах болон хатуу түлшнээс бусад дотоодынбарааны үнийн нийт өсөлт 3.4 нэгж хувиар буюу инфляцын 52.3%-д нөлөөлсөнбайна. 

Хэдийгээр 8р сарын инфляцын түвшин өсөөд байгаа боловчМонгол банкны зорилтод инфляц болох  6% +/- 2 нэгж хувийн түвшиндхадгалагдаж байгаа нь бодлогын хүү буурах хүлээлтэд төдийлөн хүчтэй нөлөөлжчадахааргүй байна. Цаашид инфляцын түвшин мөнгөний нийлүүлэлтийн эрчтэй өсөлтболон улирлын нөлөөллөөс шалтгаалан үргэлжлэн өсөх хандлагатай байна.

Холбогдох сэдэв: