Майкрософт компанийн санхүүгийн үзүүлэлтүүд хиймэл оюун ухаан болон үүлэн технологийн хэрэглээнээс шалтгаалан сайн гарсаар байна
Майкрософт компанийн 2024 оны 1р улирлын нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээг шинжээчид 2.82 ам. доллар гэж таамаглаж байсан боловч бодит ашиг таамаглалыг давж гараад байна. Улирлын нийт орлого 56.5 тэрбум ам. долларт хүрч өссөнд хиймэл оюун ухаан болон үүлэн технологийн тооцооллын бүтээмж, бизнесийн өсөлт түлхүү нөлөөлжээ. Майкрософт компани нь Опэн Эй Ай -ийн томоохон хөрөнгө оруулагч бөгөөд хиймэл оюун ухааныг өөрсдийн үүлэн технологийн платформ болох Азуртэй холбосноор үнэ цэнийг илүү өсгөж чадаж байна. Тайлан танилцуулагдсаны дараагаар хувьцааны ханш 6 орчим хувиар өссөн байна.
Майкрософт компанийн санхүү хариуцсан захирал Эми Худ шинжээчидтэй хийсэн бага хурлын үеэр хоёрдугаар улирлын орлогын таамаглалыг 60.4 тэрбумаас 61.4 тэрбум хооронд байна гэж мэдэгдсэн нь шинжээчдийн таамаглал болох 60.9 тэрбум ам. долларыг дахин давуулах магадлалтай байна.
Эх сурвалж: Bloomberg
#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline