Дотоодын зах зээл

Монгол улсын гадаад валютын албан нөөц буурчээ

Нийтэлсэн:
Э.Анарболд
Нийтэлсэн огноо:
2024-08-02

Өнгөрсөн 7р сарын байдлаар Монгол улсын гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийн хэмжээ 101.76 сая ам.доллароор буурч 4.7 тэрбум ам.долларт хүрчээ. Уг хэмжээ нь өнгөрсөн сараас 2.1%-иар, оны эхнээс 3.8%-иар тус тус буурсан, өнгөрсөн жилийн мөн үеэс 23.7%-иар өссөн үзүүлэлт болж байна. 

Хэдийгээр ГВАН түүхэн дээд дүн болох 5.2 тэрбум ам. доллароос буугаад байгаа хэдий ч 2024 он гарснаас хойших хугацаанд харьцангуй тогтвортой байсан нь төгрөг ам. доллартой харьцах харьцаанд эергээр нөлөөлсөн. Ингэснээр ам. долларын ханш сүүлийн 4 сар тогтвортой байхад чухал нөлөө үзүүлсэн байна. Цаашид Монгол улсаас БНХАУ-руу экспортлох нүүрсний хэмжээ болон нүүрсний ханш өсөлттэй байж чадвал ГВАН-ийн хэмжээг дахин нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.