Investing

Монгол улсын гадаад валютын албан нөөц нэмэгдэв.

Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо:
2024-04-25

Монгол улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ 2-р сард 4’970.51 сая ам.доллар хүрсэн нь жилийн өмнөх дүнгээс 46 хувиар, өмнөх сараас даруй 2.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийнхүү нөөцийн хэмжээ статистик мэдээ гарч эхэлснээс хойш хамгийн өндөр түвшиндээ ирээд байгаа нь ойрын хугацаанд долларын ханш тогтвортой байх цаашлаад буурах хүлээлтийг үүсгэж байна. Өнгөрөгч оны 3 сард оргил үедээ 3’500 давж чангарсан байсан долларын ханш өдгөө(2024/03/03) 3’378.33 төгрөгтэй тэнцүү байна.

Холбогдох сэдэв: