Монгол улсын гадаад валютын албан нөөц 5 тэрбум ам.долларыг давснаар түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Ингэснээр 2024 оны эхэн үеэс 95 сая ам.доллароор өсөөд байна. Гадаад валютын албан нөөц 2022 оны 8-р сард 2.6 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан бол Монгол улсаас БНХАУ руу гаргах нүүрсний экспортын хэмжээ огцом өссөнөөр долларын орох урсгалыг эрчимтэй нэмэгдүүлж валютын нөөцийг өнөөдрийн түвшин хүртэл өсгөж чадсан байна.
Гадаад валютын нөөцийн өсөлт нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлж, хувийн хэвшлүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, төгрөгт итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангана гэдгийг Монголбанк онцолжээ.
Эх сурвалж: Монголбанк