Дотоодын зах зээл

Монгол улсын инфляцын түвшин тасралтгүй буурсаар 5.1%-д хүрэв

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-07-17

Нэгэн үе 16.1% хүрээд байсан инфляцын түвшин тасралтгүй буурсаар улсын хэмжээнд 6р сарын инфляц 5.1%-тай гарлаа. Ингэснээр Монгол банкны инфляцын зорилтот интервал болох 6% +/- 2 нэгж хувийн түвшинд хадгалагдаж байна. Инфляцын тогтвортой бууралтад Монгол банкнаас хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого, импортын барааны гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийн нөлөө арилсан, гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрч төгрөгийн ам. доллартой харьцах ханш тогтвортой байсан зэрэг нь голлон нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин тогтвортой буурч байгаа нь Монгол банк мөнгөний бодлого сулруулах орон зайг бий болгож бодлогын хүүг бууруулах хүлээлтийг зах зээлд үүсгэж байна. Монгол банк сүүлийн 2 удаагийн мөнгөний бодлогын шийдвэрээр бодлогын хүүг 11%-иар тогтоогоод байсан юм. Цаашид бодлогын хүү буурснаар зээлийн хүү буурах боломжтой болж иргэд, аж ахуй нэгж байгууллагууд илүү бага зардлаар зээл авах боломж бүрдэнэ.

Эх сурвалж: Монгол банк

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: