Дотоодын зах зээл

Монгол улсын төлбөрийн тэнцэл 2024 оны эхний 6 сард 57.3 сая ам. долларын алдагдалтай гарлаа.

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-08-13

Монгол улсын төлбөрийн  тэнцэл 2024 оны эхний 6 сард 57.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Тэнцэл алдагдалтай гарахад урсгал дансны алдагдалголлон нөлөөлжээ. 2023 оны эхний 6 сард урсгал данс 221.2 сая ам. долларын ашигтай байсан бол 2024 оны эхний 6 сард урьдчилсан гүйцэтгэлээр 309.2 сая ам. долларын алдагдалтай гарсан байна. Урсгал дансыг компанийн үйл ажиллагаанд жишиж тайлбарлавал тус компани ашигтай ажилладаг уу эсвэл алдагдалтай ажилладаг уу гэдгийг бидэнд харуулдаг. Урсгал данс алдагдалтайгарахад 2024 оны эхний 6 сарын импорт өмнөх жилийн мөнүетэй харьцуулахад 25.8%-иар, экспорт 4.2%-иар тус тус нэмэгдсэн, барааныхудалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 22.1%-иар буурсан зэрэг нь голлон нөлөөлсөнбайна.

2023 оны урсгал данс ашигтай гарч байсан үндсэншалтгаан нь тухайн жилд бидний экспортолсон нүүрсний биет хэмжээ огцом ихэссэн,нүүрсний ханш одоогийнхоос өндөр байсантай шууд холбоотой юм. Урсгал данс дахин алдагдалтай гарч эхэлснээргадаад валютын албан нөөц, цаашлаад төгрөг ам. долларын ханшид үзүүлэх дарамтихсэх нөхцөл бүрдэж байна

Эх сурвалж: ҮСХ

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: